Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 8:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Тэр үед хүмүүс Иудагийн хаад, түүний захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Иерусалимын оршин суугчдын ясыг булшнаас нь гаргана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Тэр үед Иудагийн хаад, захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Иерусалимын оршин суугчдын ясыг хүмүүс булшнаас нь гаргана.

Gade chapit la Kopi




Иеремиа 8:1
12 Referans Kwoze  

Би мөн Израилийн хөвгүүдийн цогцсуудыг тэдний шүтээнүүдийн өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан.


ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн голд буулгав. Тэр нь ясаар дүүрэн байлаа.


Мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав.


Иосиа эргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ.


Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран, —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно” хэмээж байна гэлээ.


Иезебелийн хүүр нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх хог мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.


Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.


Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


Тиймээс та нарын тахилын ширээнүүд хоосорч, утлагын тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана.


Swiv nou:

Piblisite


Piblisite