Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 7:14 - Ариун Библи 2004

14 тиймээс та нарын итгэдэг, Миний нэрээр нэрлэгддэг өргөөд болон та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт Би Шилод үйлдсэн шигээ үйлдэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 та нарын итгэдэг, нэрээр минь нэрлэгддэг өргөөнүүдэд мөн та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт ч тэр, Шилод үйлдсэний адил Би үйлдэнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 7:14
28 Referans Kwoze  

«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


дараа нь ирж, Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлсийг хийхийн тулд ”Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү?


Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюу Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.


Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотуудад чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотуудад чамайг бүслэх болно.


“Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.


Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв! Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.


Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив. Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүмүүст ярин, “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, өргөөний уул ойн мөргөлийн өндөрлөгүүд адил болно»” гэсэн юм.


“Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар.


Эцэг өвгөдийн маань Таныг магтаж байсан газар болох бидний ариун үзэсгэлэнт өргөө галд шатжээ. Бидний бүх үнэт юмс нуранги боллоо.


Энэ өргөмжлөгдсөн өргөөний хувьд ч гэсэн, хажуугаар нь зорчин өнгөрөх хүн бүр гайхан, “ЭЗЭН юунд энэ газар, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно.


Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Тийм учраас үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд Өөрийн өгсөн хотын хамт Өөрийн оршихуйгаас зайлуулна.


Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг чиний гарт өгнө”.


“Би Өөрийн гэрийг орхиж, Өөрийн өвийг хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.


Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын өмнө Миний тогтоосон Миний хуульд алхахын тулд та нар Намайг сонсохгүй,


Swiv nou:

Piblisite


Piblisite