Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:7 - Ариун Библи 2004

7 Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог. Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Худаг усаа хүн цэвэр байлгадаг шиг л Хорон муу явдлаа тэд шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл хот дотор нь сонсогддог. Өвчин болон шархнууд ч Миний өмнө илхэн.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:7
24 Referans Kwoze  

Гинж хий. Учир нь газар нутаг цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна.


Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, тэдний хурсан олны хэн нь ч тэдний баялгаас юу ч үгүй болж, тэдний дундах алдартай ямар ч юм үлдэхгүй.


Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна. Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.


Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм. Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй, ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ.


Учир нь түүний цус голд нь байна. Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ. Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.


Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.


Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.


Чиний хэргийг өмгөөлөх хэн ч байхгүй. Чиний яранд эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.


Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ? Чиний өвчин эдгэшгүй. Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул Би чамд эдгээр зүйлсийг үйлдэв.


Энэ нь (тэд чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж байх зуур, тэд чамд зориулан худал хуурмагийг урьдчилан хэлж байх зуур) өдөр нь ирсэн, алагдсан хорон муугийн хүзүүнүүд дээр, эцсийн шийтгэлийн өдөрт чамайг байрлуулахын тулд юм.


Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа!


Swiv nou:

Piblisite


Piblisite