Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:4 - Ариун Библи 2004

4 Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Золгүй еэ! Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байна!

Gade chapit la Kopi




Иеремиа 6:4
14 Referans Kwoze  

Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Учир нь Газ хаягдаж, Ашкелон эзгүйрч, Ашдод үд дунд хөөгдөж, Екрон үндсээрээ сугалагдана.


Үндэстнүүдийн дунд үүнийг тунхагла. Дайнд бэлтгэ. Хүчирхэг эрсийг босгогтун! Бүх цэргүүдийг ойртуулан, дээшээ гаргагтун!


Ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд бид аврагдаагүй байна.


Усан үзмийн эгнээгээр явж сүйтгэ, гэхдээ бүрмөсөн бүү устга. Түүний мөчрүүдийг ховхол, учир нь тэд ЭЗЭНийх биш юм.


Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл, хайрт минь, буцан ирж, Бетерийн уулс дээрх ооно, эсвэл идэр буга шиг байгаач.


Тэд нум, жад агсах агаад хэрцгий, өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг. Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.


Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдав. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Обадиагийн үзэгдэл. Эзэн БУРХАН Едомын тухай ийнхүү айлдав. Бид ЭЗЭНээс мэдээ сонссон ба үндэстнүүдийн дунд илгээгдсэн элч “Босогтун, түүний эсрэг тулалдаанд гарцгаая” гэж зарлав.


Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,


Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хариулдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite