30 ЭЗЭН тэднийг голсон тул тэднийг гологдсон мөнгө гэдэг.
30 ЭЗЭН, тэднийг голсон тул Тэд гологдсон мөнгө гэгдэв.
Миний Бурхан тэднийг зайлуулах болсны учир нь тэд Түүнийг сонсоогүй юм. Тэд үндэстнүүдийн дунд тэнүүчлэгчид байх болно.
Чиний мөнгө хог болсон. Чиний дарс усаар шингэлэгдсэн.
Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан. Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.
Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна.
Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнээ голсон гэж үү? Бүү ийм байх болтугай! Учир нь би бас Абрахамын үр удам, Бениамин овгийн Израиль хүн.
Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.
Эс бөгөөс Та биднээс бүрмөсөн татгалзаж, бидэнд хэтэрхий их уурлах вий.
Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу? Эсвэл Та Сионыг жигшсэн үү? Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив? Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!
Үсээ тайрч хаяад, нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.
Мөнгийг хольцноос нь цэвэршүүл. Тэгвэл мөнгөний дархны урлах сав бэлэн болно.
Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.
Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь
Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.
ЭЗЭН Израилийн бүх үр удмыг үгүйсгэж, тэднийг Өөрийн мэлмийнээс зайлуулах хүртлээ тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.
“Эдгээр хүмүүс, эсвэл эш үзүүлэгч, эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.