Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:27 - Ариун Библи 2004

27 Би чамайг Өөрийн ард түмний дунд шинжлэгч болон хянагч болгосон нь чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Би чамайг ард түмнийхээ дунд Шинжээч болон хянагч болгосон нь Чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм.”

Gade chapit la Kopi




Иеремиа 6:27
6 Referans Kwoze  

Үзэгтүн, Би чамайг өнөөдөр Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмний хувьд бэхлэлт хот, төмөр багана болон бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов.


Тэгээд Би чамайг энэ ард түмэнд бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно. Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи, хүний хүү чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тэгвээс түүнд бүх жигшүүрт үйлсийг нь мэдүүл.


Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд өвөг дээдсийнх нь жигшүүрт үйлсийг мэдүүлж,


Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?


Swiv nou:

Piblisite


Piblisite