Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:17 - Ариун Библи 2004

17 Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:17
19 Referans Kwoze  

ЭЗЭН эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нараа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонсоо ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй.


“Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун. Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун.


Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?” гэв.


Би манааныхаа байранд зогсож, бэхлэлтэн дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээ би хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно.


Түүний харуулууд нь сохор, тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгдээрээ хуцах чадваргүй хэлгүй ноход бөгөөд унтах дуртай, хэвтээд мөрөөдөгчид юм.


Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.


Уруулдаа бүрээг ойртуул! Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.


Иерусалим аа, Би чиний хэрмэн дээр манаач нарыг тавив. Тэд бүх л өдөржин, бүх л шөнөжин хэзээ ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч аа, бүү амрагтун.


Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Чуулган аа, тэдний дунд юу байгааг мэдэгтүн.


Чи тэдэнд “Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.


«”Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн»” хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгвэл яагаад Иерусалимийн энэ хүмүүс, байнга итгэлээс няцан эргэсэн бэ?


Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид өөрсдийн төлөвлөгөөнүүдийг дагах гэж байгаа бөгөөд бидний хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.


Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite