Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 6:1 - Ариун Библи 2004

1 Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 6:1
19 Referans Kwoze  

Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.


Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа,


Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.


Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав.


Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.


Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг. Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг. Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй.


Гэвч Иудагийн хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөн гаргаж чадаагүй бөгөөд тийнхүү иебусчууд Иудагийн хөвгүүдтэй хамт Иерусалимд өнөөг хүртэл амьдарч байна.


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.


Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite