Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:9 - Ариун Библи 2004

9 Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Бид Вавилоныг эдгээх л байсан, Гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, Бүгдээрээ нутаг уруугаа явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлст өргөгдөв.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:9
13 Referans Kwoze  

Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан.


Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст. Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан, өөрийн нутаг уруу зугтах болно.


Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана.


Тэд дахин дахин бүдэрсэн. Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан. Тэгээд тэд «Бос! Дарлагчийн илднээс зайлж, өөрсдийн хүмүүс болон төрөлх нутаг уруугаа очицгооё» гэжээ.


Тэгээд би —Өө, Бурхан минь! Би Тан уруу нүүрээ өргөхөөс ичин зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал бидний толгойгоос давж, бидний гэм буруу тэнгэрт тултлаа өсжээ.


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм. Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан. Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд бид аврагдаагүй байна.


Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж, хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна. Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй”.


Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтахаар очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан харгислалаар хядлаа.


Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов. —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун.


Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа! Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ! Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite