Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:64 - Ариун Библи 2004

64 “Яг үүн шиг түүний дээр Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живж, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

64 “Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:64
16 Referans Kwoze  

Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно”.


улаан буудайн оронд өргөст ургамал, арвайн оронд хогийн ургамал ургаг гэв. Иовын үг барагджээ.


Хүчит нэгэн тэнгэр элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа —Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.


Иессийн хүү Давидын залбирал төгсөв.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.


Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа, нурлаа гэж байлаа.


Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?


Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ. Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.


“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.


Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно. Түүнээс дэлхийн хаад айдаг юм.


Чи олон зөвлөгөөнөөс болж ядарчээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, шинэ сараар мэргэлэгчид одоо босож, чам дээр буух юмнаас чамайг авраг.


Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ. Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.


Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв. Чи айдаст автаж, хойшид байхгүй болно»”.


“Өөрийн худалдан авсан, чиний бэлхүүсээр бүсэлсэн байгаа бүсийг авч, босоод, Евфрат уруу явж, түүнийг тэнд хадны завсар нуу” гэж айлдав.


Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж,


Swiv nou:

Piblisite


Piblisite