Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:57 - Ариун Библи 2004

57 “Би түүний ноёд, түүний мэргэд, түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

57 “Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:57
20 Referans Kwoze  

Түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая, уулсын дундах Табортай адил, эсвэл тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирнэ.


Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ. Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.


“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.


Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, тэднийг баярлуулан хөөргөж, үүрдийн нойроор нойрсуулж, сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.


“Харин хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд Миний нэрээс эмээдэг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.


чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ!


Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж, түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр хүчит мутраараа ба сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг хаанчлах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, чиний язгууртнууд хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан бөгөөд тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.


Swiv nou:

Piblisite


Piblisite