Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:55 - Ариун Библи 2004

55 Учир нь ЭЗЭН Вавилоныг устгах гэж байгаа бөгөөд Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно. Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ. Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсогдоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

55 Учир нь Вавилоныг ЭЗЭН устгах гэж байгаа бөгөөд Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно. Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ. Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсдоно.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:55
18 Referans Kwoze  

Үүнээс гадна, Би тэднээс баяр баясгалан болон баяр хөөрийн дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг, тээрмийн чулууны дуу чимээг болон дэнлүүний гэрлийг авна.


Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.


Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.


Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно.


Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ. Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.


“Халдеичуудын охин, дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.


Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.


Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээ болон Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.


Үхлийн утас намайг хэрж, Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.


Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй. Би гүн усанд орж, үерт автсан.


“Хүмүүс бидний эсрэг босох үед ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол


Тэгээд их ус биднийг хаман, Усны урсгалууд бидний сэтгэлийг живүүлэх байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite