Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:47 - Ариун Библи 2004

47 Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Түүний бүх газар нутаг ичгүүр болж, бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

47 Тиймээс үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Бүх газар нутаг нь ичгүүр болж, Бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:47
13 Referans Kwoze  

“Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.


“Тийм учраас, үзэгтүн, Би түүний шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөд үхлийн шархтай нэгэн газар нутаг даяараа ёолох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна”. Нэг нь “Вавилон унав, унав. Түүний бурхдын бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж өгүүлнэ.


Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг тэдний гэм буруугийн төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч, эсвэл тахилч, эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон түүний гэрийнхэн дээр шийтгэл буулгана.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Тэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?


Тиймээс түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite