Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:34 - Ариун Библи 2004

34 “Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан. Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив. Тэр намайг мангас мэт залгив. Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв. Тэр намайг бөөлжиж гаргав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

34 “Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан. Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив. Тэр намайг мангас мэт залгив. Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв. Тэр намайг бөөлжиж гаргав.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:34
21 Referans Kwoze  

Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.


Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.


Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно. Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.


Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч, тэдний усан үзмийн модны мөчрүүдийг хугалсан ч, ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүч шиг сэргээх болно.


Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн даруу хүмүүсийг устгах гэж,


Тиймээс чи эш үзүүлэн “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн яриа, хэл амны бай болохын тулд тэд сайн шалтгааны улмаас чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь чамайг няцалсан юм»” гэж хэл».


Бүх дайснууд чинь чиний эсрэг амаа томоор ангайлгасан. Тэд исгэрэн, шүдээ хавирна. Тэд “Бид залгив! Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн. Бид хүрэв, бид үзэв” гэж байна.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!


Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.


Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Зөв шударгын орших газар болох ЭЗЭНий эсрэг, эцэг өвгөдийнх нь найдвар болох ЭЗЭНий эсрэг тэд нүгэл үйлдсэн тул бид гэм буруугүй» гэж хэлжээ.


Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.


Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь, Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.


Та Өөрийн хүчээр далайг хуваасан. Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.


Израиль нь залгигдлаа. Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт үндэстнүүдийн дунд байна.


Гэвч энэ бол тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан. Тэд олз болсон. Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч “Буцааж өг” гэж хэлэхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite