Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 50:39 - Ариун Библи 2004

39 Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна. Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд тэр газар дахиж оршин суугчтай болохгүй, эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

39 Тиймээс цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна. Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд Тэр газар дахиж оршин суугчтай болохгүй, Эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 50:39
12 Referans Kwoze  

Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг тэдний гэм буруугийн төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


Тэд чамаас буланд зориулаад ч, сууринд зориулаад ч чулуу авахгүй. Харин чи мөнхөд зэлүүд хоосон байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!


Swiv nou:

Piblisite


Piblisite