Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 50:25 - Ариун Библи 2004

25 ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож, Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа. Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 ЭЗЭН зэвсгийн сангаа онгойлгож, Дургүйцлийнхээ зэвсгийг гаргалаа. Халдеичуудын нутагт үйлдэх ажил Түг түмдийн БУРХАН Эзэнд бий.

Gade chapit la Kopi




Иеремиа 50:25
17 Referans Kwoze  

Учир нь ЭЗЭН Вавилоныг устгах гэж байгаа бөгөөд Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно. Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ. Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсогдоно.


«Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.


Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.


Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


“Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг. Чамаар Би үндэстнүүдийг нураадаг, чамаар Би хаанчлалуудыг устгадаг.


Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ. Ард түмнүүд Таны өмнө унадаг.


Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр Ташаандаа илдээ зүү.


Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон хүн бүрийг нь сэлмээр хорооно.


Swiv nou:

Piblisite


Piblisite