Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 5:21 - Ариун Библи 2004

21 “Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 “Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.

Gade chapit la Kopi




Иеремиа 5:21
26 Referans Kwoze  

Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог.


“Энэ ард түмэнд очиж хэлтүгэй. Та нар сонссоор байх боловч ойлгохгүй. Та нар харсаар байх боловч ухамсарлахгүй.


Энэ нь «Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс, Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ.


«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн.


“Учир нь Миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.


Нүдтэй атлаа та нар харахгүй байна уу? Чихтэй атлаа та нар сонсохгүй байна уу? Санахгүй байгаа юм биш биз дээ?


Тэнгэрийн өрөвтас хүртэл улирлаа мэддэг. Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг. Харин Миний хүмүүс ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.


Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг. Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэдэхгүй.


Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.


Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай. Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?


Түүний мөчрүүд хатаж хугарахад, эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ. Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.


Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?


Тэнэг мунхаг хүмүүс ээ! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү? Тэр чамайг бүтээж, бий болгосон.


Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.


Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд,


Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй.


Хэдийгээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.


Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов. Тэд түүнийг таашаасангүй.


Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.


Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ.


Эдүгээ та нар эдгээр бүх зүйлсийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН ингэж тунхаглаж байна, “Мөн эрт босож ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсан боловч та нар хариулаагүй тул,


Swiv nou:

Piblisite


Piblisite