Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:8 - Ариун Библи 2004

8 Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Деданы оршин суугчид аа, зугт, Буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед Дээр нь Есавын гай гамшгийг авчрах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:8
22 Referans Kwoze  

Дедан, Тема, Буз болон булангуудыг огтолдог хүмүүс,


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм. Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан. Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Гүй, зугт! Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.


Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.


Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж,


Түүний бүх залуу бухыг илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд булангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана. Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Моабын оршин суугчид аа, хотуудыг орхиж, хадны дунд амьдар. Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.


Зугт, амиа авар, ингэснээр та нар цөл дэх арц мод мэт болно.


Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.


Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав.


Мидианы гар Израилийг дарамталсан билээ. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө уулын ан цав, агуй болон бэхлэлтийг барьж бий болгов.


Учир нь Миний илд тэнгэрт согтоод, Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.


Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана.


харин Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг хоосруулж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон”.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид буцан ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг хорон муу нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно”.


Swiv nou:

Piblisite


Piblisite