Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:5 - Ариун Библи 2004

5 Үзэгтүн, Би чиний эргэн тойрноос чиний дээр айдсыг авчрах гэж байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Та нарын хүн нэг бүр түрүүлгээ харж зайлуулагдан, оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Үзэгтүн, Би эргэн тойрноос чинь Чам дээр айдас авчирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Та нарын хүн нэгбүр Түрүүлгээ харж зайлуулагдан Оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:5
16 Referans Kwoze  

Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна. Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ, өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ «Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.


Би яагаад харав? Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж, арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Айдас тал бүрд байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч, нэг нэгээр чирэгдэн, Хармон уруу хаягдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхдөд чинь аймшиг болгох гэж байна. Чиний нүд харсаар байхад тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


“Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач. Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч. Цөлөгдсөн хүмүүсийг нууж, оргодлуудыг бүү барьж өгөөч.


Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол Зөв шударга хүн арслан мэт зоригтой.


Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.


тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас биднийг нөмөрснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчид та нарын өмнө зүрх алдан байгааг би мэдэж байна.


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


“Зайлагтун! Бузартсан” гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав. “Зайл, зайл, бүү хүр!” Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ. Үндэстнүүдийн дунд “Тэд цаашид амьдрах ёсгүй” гэлцэв.


Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд тал бүрд айдас байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite