Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:4 - Ариун Библи 2004

4 Чи хөндийнүүдийн талаар ямар их сайрхана вэ! «Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж өөрийн эрдэнэст найдагч, итгэлээс эргэгч охин оо, хөндий чинь урсаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Чи хөндийнүүдийн тухайд ямар их сайрхана вэ! «Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж Эрдэнэстээ найдагч, итгэлээс эргэгч охин оо, Хөндий чинь урсаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:4
18 Referans Kwoze  

Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.


ЭЗЭН тунхаглаж байна. «Үзэгтүн, хөндийд амьдрагч, чулуурхаг тал аа, Би та нарын эсрэг байна. “Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ? Хэн бидний сууцанд орж ирэх юм бэ?” гэж хэлэгч хүмүүс та нар аа,


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг.


Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно. Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».


Хавчлага дарлалд бүү итгэ, Дээрэм тонуулд ч дэмий бүү найд. Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.


“Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй, Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж, Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.


Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд итгэж, Өөрсдийн баялгийн элбэг дэлбэгээр сайрхдаг.


Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг.


Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу?


Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг, толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.


Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог бол Ядуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.


Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.


Swiv nou:

Piblisite


Piblisite