Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:35 - Ариун Библи 2004

35 “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

35 “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг Тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:35
8 Referans Kwoze  

Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч, Кир бамбайг ил гаргав.


Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.


Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг.


Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.


Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа. Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.


Тэр өдөрт Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална хэмээжээ.


Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө, Би дэлхийд өргөмжлөгдөнө.


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite