Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:31 - Ариун Библи 2004

31 Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүнд ямар ч үүд, түгжээ алга. Зөвхөн тэд л амьдардаг юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Босож, тайван байгаа, Аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүнд ямар ч үүд, хөндөл алга. Зөвхөн тэд л амьдардаг.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:31
17 Referans Kwoze  

“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.


Тэгвэл одоо амарлингуй суугаад, «Би байна, надаас өөр хэн ч байхгүй. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч, тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.


Израиль амар түвшин сууж, Иаковын булаг нь үр тариа, шинэ дарсны газарт ганцаархнаа байна. Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.


Би түүнийг хадны оройгоос харан, толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна.


Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд бүрэн хүчтэй, олон боловч, тэд таслагдаж, өнгөрөн одох болно. Би та нарыг зовоож байсан ч цаашид та нарыг Би зовоохгүй.


«Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдгүүр тэдэн дээр байх болно. Учир нь харагтун, тэр ирж байна».


Моаб залуу үеэсээ тайван байжээ. Тэрээр бас шавар саван дотроо үймүүлэгдээгүй байв. Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, цөллөгт ч яваагүй. Тийм учраас тэрээр амтаа хадгалсан бөгөөд түүний тааламжит үнэр өөрчлөгдөөгүй.


Амарлингуй эмс ээ, чичрэгтүн. Бардам охид оо, зовогтун. Хувцсаа тайлан нүцгэлж, бэлхүүсээрээ таар ороогтун.


Амарлингуй эмс ээ. Босож, миний дуу хоолойг сонсогтун. Ихэрхүү охид оо, миний үгэнд чих тавигтун.


Бидний сэтгэл Цалгар хүмүүсийн доог тохуу, Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.


Харагтун, эдгээр нь хорон муу хүмүүс юм. Үргэлж тайвширсан байж тэд эд хөрөнгөө арвижуулсан билээ.


Цөл хийгээд түүний хотууд, Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн. Селагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!


Swiv nou:

Piblisite


Piblisite