Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:3 - Ариун Библи 2004

3 “Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй. Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 “Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, Таар бүсэлж гашуудан Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй. Учир нь Малкам тахилч нарынхаа хамт, Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:3
28 Referans Kwoze  

Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно. Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.


Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.


Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.


Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн.


Ингээд Соломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв.


Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө гашуудан уйл.


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг, доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,


Тэдний хаан цөлөгдөх болно. Жононгууд нь түүнтэй хамт явна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, түүний хүмүүс хотуудад нь оршин суусан юм бэ?”.


Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ. Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.


Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно.


Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Таршишийн хажуугаар өнгөрөгтүн. Эрэг хавьд суугчид аа, уйлагтун.


Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.


Тийм учраас Моаб уйлна. Моабын хүн бүр уйлна. Чи Кир-харесетын хүйс тэмтрэгдсэн мэт үзмийн боовны төлөө уй гашуу болно.


Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга.


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Ийнхүү Иошуа Аиг галдан шатааж, түүнийг мөнхийн нуранги болгож, энэ нь өнөөг хүртэл балгас хэвээр байна.


Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд —Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав.


Ингээд ЭЗЭН Иошуад —Бүү ай. Бүү зориг мох. Цэргийн бүх эрчүүдийг авч яван, Аи уруу довтол. Хар, Би Аин хааныг түүний ард олон, хот, мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.


Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.


Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав,


Swiv nou:

Piblisite


Piblisite