Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:29 - Ариун Библи 2004

29 Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна. Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ, өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ «Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Тэд майхнуудаа болон мал сүргээ авч явна. Тэд өөрсдөдөө майхны хөшигнүүдээ, Бүх ачаагаа болон тэмээнүүдээ Авч явахдаа тэд нэг нэгэндээ «Тал бүрээс түгшүүр!» гэж хашхиралдах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:29
21 Referans Kwoze  

Би яагаад харав? Тэд айж, ухран, тэдний хүчит эрс ялагдаж, арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Айдас тал бүрд байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд тал бүрд айдас байна.


Кушаны майхнуудыг зовлон нөмөрч, Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа.


Би Мешект түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!


Бид Македонид очсон ч гэсэн бидний махан бие амарсангүй. Гэвч бид тал бүрээсээ зовлон амсаж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.


Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав. Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.


Миний майхан сүйтгэгдсэн бөгөөд миний бүх оосрууд тасрав. Миний хөвгүүд надаас явж, хэн ч үлдсэнгүй. Майхныг минь дэлгэж, хөшигнүүдийг минь тогтоох хэн ч байхгүй.


Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров. Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үгүйрэн хоосров.


Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн, Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна.


Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй.


Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон. Тал бүрд аймшиг бөлгөө. Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдаа Миний амийг авахаар хуйвалджээ.


Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.


Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүнд зүүлттэй байсан хүзүүний чимэг мэтчилэн байв.


Тэгэхэд Зеба, Залмунна нар —Та өөрөө босож биднийг алагтун. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба болон Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган сар хэлбэртэй чимгийг мултлан авав.


Тэнд мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд дүүрэн царцаа мэт олноороо хэвтэж байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй болой.


Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.


Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.


Үзэгтүн, Би чиний эргэн тойрноос чиний дээр айдсыг авчрах гэж байна” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Та нарын хүн нэг бүр түрүүлгээ харж зайлуулагдан, оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite