Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:19 - Ариун Библи 2004

19 “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

Gade chapit la Kopi




Иеремиа 49:19
28 Referans Kwoze  

“Хэрэв чи хүнтэй гүйгээд ядарсан бол чи морьтой яаж уралдаж чадах билээ? Хэрэв чи амар амгалангийн оронд унаж байвал чи Иорданы шугуйд яах билээ?


Тэдний удирдагч нь тэдний нэг байх бөгөөд тэдний захирагч тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад, тэр Над уруу дөхөн ирнэ. Над уруу дөхөж ирэхээр өөрийн амиар хэн аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүнийг өдөөхийг зүрхлэх эр зоригтон үгүй билээ. Тэгвэл Миний эсрэг зогсож чадах тэр нэгэн нь хэн юм бэ?


Хэрэв хүчний талаар бол, харагтун, Тэрээр хүчит нэгэн юм! Хэрэв шударга ёсны талаар бол, хэн Түүнийг дуудаж чадах вэ?


(Ургац хураалтын өдрүүдийн туршид Иордан бүх эргээ халин үерлэсэн байдаг) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц,


Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?


Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.


Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана. Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.


Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.


Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


“Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна.


Өөрийн зарцаа бүү шүүгээч. Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.


Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.


Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?


Та, зөвхөн Та бол эмээн хүндэтгүүштэй юм. Таныг нэгэнт уурласан үед хэн Таны өмнө зогсох вэ?


Би буруугүй. Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй. Би амьдралаа жигшдэг.


Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.


Тэрээр Кора болон түүний бүх нөхдөд хандан —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Тэр тусмаа Өөрийн сонгох хүнийг л Тэр Өөртөө ойртуулах болно.


Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.


залбиран —Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэрүүд дэх Бурхан юм бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалуудыг захирагч юм бус уу? Хэн ч Таны эсрэг зогсож чадахгүйн тулд хүч чадал Таны мутарт байдаг.


Та тэнгэрээс шүүлтийг сонсгосон.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Түүний жигүүрүүд таслагдаж, тэрээр газраас хөөрөн босоод, хүн шиг хоёр хөл дээрээ зогсох хүртэл би харсаар байлаа. Түүнд хүний оюун ухаан өгөгдөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite