Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:1 - Ариун Библи 2004

1 Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, түүний хүмүүс хотуудад нь оршин суусан юм бэ?”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?”

Gade chapit la Kopi




Иеремиа 49:1
32 Referans Kwoze  

Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арван үеийн үр удмынхан ч гэсэн ЭЗЭНий чуулганд хэзээ ч орох ёсгүй.


Едомын талаар. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд,


Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв.


Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.


Дамаскийн талаар. “Хамат болон Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.


Моабын тухай. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.


Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан болон Сидоны хаанд Иерусалим уруу Иудагийн хаан Зедекиа уруу ирдэг элч нараар хэл явуул.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Гебал, Аммон болон Амалек, Филист, Тирийн оршин суугчидтай хамт


Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та хотуудыг нураасан юм Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.


Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.


Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, Гешем, Араб нар үүнийг сонсоод биднийг шоолон жигшиж —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу? гэв.


Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг устгаж дуусгасны дараа нэг нэгнээ устгахад тусалжээ.


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамейчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан Түүний айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг Тэрээр тэднийг илгээсэн юм.


Иорданы зүүнтэйд Гилеадын бүх нутгийг буюу гадчууд, реубенчүүд, манассечуудыг, мөн Арноны хөндий дэх Ареораас Гилеад, Башан зэргийг хүртэл ялав.


Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү зовоо, тэднийг битгий өдөө. Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.


Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг болой.


Гадын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.


Учир нь тэд чамайг Египетээс гарахад замд чинь талх ус барин та нарыг угтаагүй, мөн чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.


Өөрийн ард түмэн болох Израильд заяасан өв дээр зодолддог Миний бүх бузар муу хөршүүдийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг, доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,


Эцсийн шийтгэлийн цагт, өдөр нь ирсэн Израилийн ноён болох хорон муу нэгэн, алагдсан нэгэн чи”


ЭЗЭНий үг надад ирж, —


Swiv nou:

Piblisite


Piblisite