Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:41 - Ариун Библи 2004

41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:41
16 Referans Kwoze  

Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй.


Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.


Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.


Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхигор болов?


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.


Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонссон бөгөөд түүний гар сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйнх шиг өвчин шаналал, зовлон түүнийг зуурч авав.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав. Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав” гэж хэлэв.


Тэр өдөр хаан болон ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотуудын эсрэг ирэв.


Түүний морьд ба тэрэгнүүд болон түүний дунд буй бүх харийнхны эсрэг илд ирэх бөгөөд тэд эмэгтэйчүүд болно! Түүний эрдэнэсийн эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.


Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ. Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно. Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite