Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:39 - Ариун Библи 2004

39 “Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно” хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

39 “Ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс Моаб эргэн тойрон дахь бүхэндээ доог тохуу бас айдас болно” хэмээв.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:39
10 Referans Kwoze  

Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв! Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.


Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж, Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!


Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн, түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.


Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite