Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:33 - Ариун Библи 2004

33 Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр, баяр баясгалан зайлуулагдав. Дарс шахуургуудаас дарсыг Би зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:33
13 Referans Kwoze  

түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд, тэнд ердөө л арав байж, хэн нэг нь усан үзмийн дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд, тэнд ердөө л хорин сав байдаг байсан.


Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.


Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж, бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө, усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун. Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.


Та үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг, тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана.


Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.


Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна. Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite