3 Хоронаимаас гарах хашхирааны дуу, «Сүйрэл, агуу их сүйрэл!»
3 Хоронаимаас гарах хашхирааны дуу «Сүйрэл, агуу их сүйрэл!»
Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.
Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл буюу Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.
Учир нь Лухитийн өгсүүрээр тэд уйлсаар өгсөнө. Учир нь Хоронаимын уруудах замд тэд сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж, газар нутаг, түүний бүх зүйлс, хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.
Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.
Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.
Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.
Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг. Тэрээр өглөө хашхирааныг, өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.
Моаб хугарч, түүний жижиг хүүхдүүд хашхирцгаав.
Вавилоноос хашхирааны, халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!