Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 47:3 - Ариун Библи 2004

3 Түүний азаргануудын давхих туурайн чимээ, морин тэрэгнүүдийнх нь таржигнаан болон дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж гарынх нь сул доройн улмаас эцгүүд нь хүүхдүүд уруу эргэж хараагүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Азаргануудынх нь давхих туурайн чимээ, Тэрэгнүүдийнх нь тарчигнаан, дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж Гарынхаа сул доройн улмаас Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 47:3
14 Referans Kwoze  

Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог. Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг, хот болон түүний оршин суугчдыг залгидаг.


Тэгэхэд зоригт морьдын ширүүн давхилтаас болж морьдын туурай нь сэтрэв.


Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж, тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана. Тэдний дүр төрх нь бамбарууд мэт, тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.


Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, морьд оо, өгсөгтүн, тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт жолоод. Тэд бол бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут, мөн нум татдаг, авч явдаг лидичүүд юм.


Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Тэдний далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьд тэрэгний дуу чимээтэй адил байлаа.


Тэд нум жад барьдаг. Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг. Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.


Тэд зэр зэвсэг тэрэгнүүд, мухлаг тэрэгнүүд болон үй олон хүмүүсийн хамт чиний эсрэг дайтахаар ирэх болно. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг үйлдэхэд, тэд өөрсдийн заншлаар чамайг шүүнэ.


Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловч одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.


Тэдний сум нь хурц, нум нь хөвчилсөн, морьдын туурай нь цахиур мэт, тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite