Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 47:2 - Ариун Библи 2004

2 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж, газар нутаг, түүний бүх зүйлс, хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, Халгисан цутгалан болж, Газар нутаг, бүх зүйл, Хот ба түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 47:2
32 Referans Kwoze  

Египет бол сайхан охин бяруу, харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна!


Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог. Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг, хот болон түүний оршин суугчдыг залгидаг.


Тэгтэл ЭЗЭН надад —Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.


Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.


Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.


Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө гашуудан уйл.


Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид.


“Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”.


Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож, Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.


Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана.


“Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно” хэмээв.


Египетийн нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий айлдсан үг юм.


Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн, наран ургах зүгт тэд Түүний алдраас айна. Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, үнэн зөвийг түвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин, нууц газрыг усаар нөмөргөнө.


Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?


Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.


Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга.


Далай болон түүний доторх бүх юмсыг, Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.


Тэнгэрүүдийг баясгаж, газар дэлхийг баярлуул. Далай болон түүний доторх бүх юмсыг нүргэлүүл.


Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан. Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.


Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн, Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.


Үндэстнүүд чиний ичгүүрийн талаар сонссон, мөн газар дэлхий чиний орилооноор дүүрэн байна. Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, тэд хоёул хамтдаа доош унав.


Египетийн охин хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдан ичгүүрт оржээ” хэмээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite