Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 47:1 - Ариун Библи 2004

1 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 47:1
11 Referans Kwoze  

харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),


Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.


“Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун. Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд түүний үр жимс нь нисэгч галт могой юм.


Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, херетчүүдийг ч хүртэл таслан, далайн эргийн үлдэгсдийг ч устгана.


Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Филистчүүд өс хонзон дотор үйлдэж, үүрдийн дайсагналаар устгахын тулд сэтгэлийн бахдалтайгаар өшөө авсан».


Swiv nou:

Piblisite


Piblisite