Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 46:20 - Ариун Библи 2004

20 Египет бол сайхан охин бяруу, харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Египет бол сайхан охин бяруу, Харин хойд зүгээс шумуул ирж байна, Энэ нь ирж байна!

Gade chapit la Kopi




Иеремиа 46:20
8 Referans Kwoze  

Ефраим нь тариа цохих дуртай бярууг бэлтгэжээ. Гэвч Би түүний сайхан хүзүүнд буулгыг тохно. Би Ефраимыг морин тэргэнд хөллөж, Иуда нь газар хагалж, Иаков нь өөртөө зориулан борнойдох болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж, газар нутаг, түүний бүх зүйлс, хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.


Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг. Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд тэд бүдэрч, унасан юм.


Тэгтэл ЭЗЭН надад —Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.


“Миний өв залгамжлалыг тоногчид оо, та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,


Египетийн охин хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдан ичгүүрт оржээ” хэмээв.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite