Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 45:5 - Ариун Библи 2004

5 Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө»” гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь, үзэгтүн, Би бүх махбод дээр гай гамшиг авчрах гэж байна. Харин чиний явж болох бүх газарт Би амийг чинь чамд олз болгон өгнө» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 45:5
19 Referans Kwoze  

Учир нь Би чамайг заавал аварч, чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэсэн тул өөрийн амиа олз мэт авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.


Энэ хотод суусан нэгэн илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван, та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн амьдарч, өөрийнхөө амиар төлөөсийг төлнө.


Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө мэргэн бүү болго.


өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаад, мөн газрын гадаргуу дээрх газар дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно.


Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Миний шатаж буй бүх уурыг, Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ».


Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?


Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.


Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.


Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.


Тиймээс Бурхан түүнд —Чи энэ зүйлийг гуйж, өөртөө урт нас, баялаг болон дайснуудынхаа үхлийг гуйлгүй, харин үнэн зөвийг ухааран ялгах чадварыг өөртөө гуйсан тул


Өө, ЭЗЭН, зүрх минь бардам биш, нүд минь ч ихэмсэг биш юм. Би их үйлс, Эсвэл надад хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй.


ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.


Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Миний мутраас уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга.


Тэд ууж, гуйван, тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна”.


Swiv nou:

Piblisite


Piblisite