Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 45:3 - Ариун Библи 2004

3 «Чи ”Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ».

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.»

Gade chapit la Kopi




Иеремиа 45:3
28 Referans Kwoze  

Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.


Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.


Тиймд бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй.


Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхээс бүү зүрхшээ.


Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол, Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө.


Тэдний бүх хорон муу нь Таны өмнө ирэг. Миний бүх гэм буруугийн төлөө надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач. Учир нь ёолох дуу минь их, зүрх минь дорой байна”.


Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв. Тэрээр хөлд минь тор хаяжээ. Тэр намайг гэдрэг харуулжээ. Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.


Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж.


Би Мешект түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!


Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ. Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.


Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг. Таны давалгаа, долгио намайг нөмрөв.


Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.


Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.


Өнөөдөр ч гэсэн миний гомдол тэрслүү байна. Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.


“Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна.


Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн. Миний бүх өстнөөс болж нүд минь харанхуйлсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite