Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 44:28 - Ариун Библи 2004

28 Илднээс зугтагч хүмүүс Египетийн нутгаас Иудагийн нутаг уруу цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египетийн нутагт амьдрахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд хэний үг хүчтэй байна, Минийх үү, эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

28 Илднээс зугтагч хүмүүс Египет нутгаас Иудагийн нутагт цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египет нутагт цагаачлахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд нь хэний үг хүчтэйг, Минийх үү эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 44:28
20 Referans Kwoze  

Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»” гэж айлдав.


Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.


Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн юм»”.


Миний үгс та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.


Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.


Харин Мосе —Энэ чинь бүтэхгүй атал та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ?


Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловч тэдний дундах үлдэгсэд л эргэнэ. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.


Тиймээс Египет уруу явж, тэнд амьдрахаар шийдсэн бүх хүмүүс илд, өлсгөлөн болон тахлаар үхэх болно. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй» хэмээв”.


Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египетийн нутагт амьдарч буй хүмүүсийг илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ.


Илднээс зугтагчид аа, та нар явцгаа! Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана, Иерусалим чиний бодол санаанд орог.


Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед илднээс зугтаагчид үндэстнүүдийн дунд та нарт байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite