Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 44:21 - Ариун Библи 2004

21 Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй, мөн бодоогүй гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй мөн бодоогүй гэж үү?

Gade chapit la Kopi




Иеремиа 44:21
19 Referans Kwoze  

Харин ч бид өөрсдөө, бидний эцэг өвгөд, бидний хаад болон бидний ноёд Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгаснаар бид өөрсдийн амнаас гарсан үг бүрийг заавал хэрэгжүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.


Иудагийн нутагт болон Иерусалимын гудамжнуудад тэдний үйлдсэн эцэг өвгөдийнхөө хорон муу явдал, Иудагийн хаадын болон тэдний эхнэрүүдийн хорон муу явдал, өөрсдийн болон эхнэрүүдийнхээ хорон муу явдлыг та нар мартсан уу?


ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.


Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.


ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.


Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач. Бид маш дор орсон учир Таны өршөөлөөр биднийг хурдан угтан авахаар ирээч.


ЭЗЭН Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би тэдний ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.


Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна. Тэд Миний нүүрний өмнө байна.


Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдсан учраас Бурхан Өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягыг түүнд өгөв.


чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.


Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.


ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ. Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.


“Тэр нь Надад хадгалагдаж, Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?


Энэ нь Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчдын буюу Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүдийн үйлдсэн бүх бузар муугаас болсон юм.


Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүмүүст хандан —


Swiv nou:

Piblisite


Piblisite