Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 44:14 - Ариун Библи 2004

14 Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй»” гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.

Gade chapit la Kopi




Иеремиа 44:14
16 Referans Kwoze  

Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Тиймээс Египет уруу явж, тэнд амьдрахаар шийдсэн бүх хүмүүс илд, өлсгөлөн болон тахлаар үхэх болно. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй» хэмээв”.


Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм.


Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу?


Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?


Тийм учраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.


Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.


Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед илднээс зугтаагчид үндэстнүүдийн дунд та нарт байх болно.


Гэлээ ч, Египетийн нутагт амьдарч буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. “Үзэгтүн, Би Өөрийн аугаа нэрээр тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Миний нэр Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний амаар «Эзэн БУРХАНы амьд буйгаар тангараглая» гэж дахин хэзээ ч дуудагдахгүй.


Би та нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite