Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 43:12 - Ариун Библи 2004

12 Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэрээр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөрийгөө хувцсаараа ороохтой адил тэрээр өөрийгөө Египетийн нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөртөө хувцас нөмрөхтэй адил тэрээр өөрийгөө Египет нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 43:12
36 Referans Kwoze  

Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.


Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун. Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна» ЭЗЭН тунхаглаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Чи тэднийг чимэглэл мэт зүүж, сүйт бүсгүй мэт гоёх болно.


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно. Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.


Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.


Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг шиг татдаг.


Өөрийгөө алдар суу, сүр жавхлангаар гоёж, хүндлэл, яруу алдраар хувцасла.


дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, өмнө нь “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ” хэмээн тунхаглаг! гэв.


Тэд тэнд шүтээнүүдээ орхисонд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.


Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН.


Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм.


Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.


Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс.


зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.


Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.


Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


“Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан, сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж, сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг, Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож, авралын хувцсаар хувцасласан юм.


Харь хүмүүс босож, та нарын сүргүүдийг хариулна. Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмчид болцгооно.


Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.


Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо. Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй.


Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.


Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна”. Нэг нь “Вавилон унав, унав. Түүний бурхдын бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж өгүүлнэ.


Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана. Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно”.


Түүний тахилч нарыг ч бас Би авралаар хувцаслах бөгөөд Түүний бурханлаг хүмүүс баярлан чангаар дуулна.


Тэд бөхийж хамтдаа тонгойно. Тэд ачаагаа ч аварч чадсангүй, өөрсдөө ч олзлогдов.


Тэрээр бас Египетийн нутагт орших Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана”» гэж хэл” гэж айлджээ.


Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөд тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.


Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно.


Тэгээд тэдний бурхад, мөн төмөр шүтээн, нандин алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид Умард зүгийн хааныг дайрахгүй.


Чи тэдэнд “Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устах болно” гэж хэл.


Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл. Шийтгэлийнхээ үед тэд устах болно.


Египетийн хаан Фараон, түүний зарц нар, түүний ноёд, болон түүний бүх ард түмэн,


Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэрээр түүний баялгийг авч одон, юмсыг нь тонон, олзыг нь булаана. Тэр нь түүний цэргүүдийн хөлс шан болох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite