Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 43:10 - Ариун Библи 2004

10 Тэдэнд «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезарыг дуудан авчирч, Өөрийн нуусан эдгээр чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр өөрийн бүхээгийг тэдний дээгүүр дэлгэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдав. Үзэгтүн, Миний зарц, Вавилоны хаан Небухаднезарыг Би авчирч, Өөрийн нуусан энэ чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр асар саравчийг тэдний дээгүүр дэлгэнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 43:10
19 Referans Kwoze  

Учир нь харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургуудыг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын дааман хаалгануудын орох үүдэнд, мөн түүний хэрмийн харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотуудын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.


Би Корешт хандан «Тэр Миний хоньчин. Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ» гэв. Тэр Иерусалимд хандан «Чи босгогдоно», мөн сүмд хандан «Чиний суурь нь тавигдана» гэж айлдана”.


Та тэднийг Өөрийн оршихуйн нууц газарт хүний заль мэхнээс нуудаг. Та тэднийг майханд хэл амны гүтгэлгүүдээс нууцалж хамгаалдаг.


Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно. Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно. Тэр намайг хадан дээр гаргана.


Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар, Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийг Өөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.


Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.


Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн. Тэрээр хаадыг босгож, унагадаг. Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.


Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.


Бен-хадад бусад хаадын хамт цацартаа архидан байх үедээ энэ үгийг сонсмогц түшмэддээ —Тулалдаанд бэлтгэцгээ гэж тушаав. Ингээд тэд хотын эсрэг довтлоход бэлтгэцгээлээ.


ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж,


“Гартаа том чулуунууд аваад, зарим иудейчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгонуудын зуурмаг шавар дотор тэднийг нуу.


Египетийн нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий айлдсан үг юм.


Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүг бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална.


Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж, тэндээс хаан болон түшмэдийг устгана» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite