Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 42:18 - Ариун Библи 2004

18 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 42:18
38 Referans Kwoze  

Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.


өөрсдийн нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд юм. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, толгойгоо сэгсрэх болно.


Египетийн нутагт амьдрахын тулд тийшээ орохоор шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би авч явах бөгөөд тэд бүгд Египетийн нутагт төгсгөлтэйгөө учирна. Тэд илдэнд унаж, өлсгөлөнгөөр төгсгөлтэйгээ учирна. Том, жижгийн аль аль нь илд болон өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл болон эгдүүцэл болно.


Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.


Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.


Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг ална. Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.


тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.


Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв.


Харин ч бүх Израиль Таны хуулийг зөрчин, Таны дуу хоолойг дагалгүй зам буруулсан. Тиймээс Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангаргийн хамт, хараал нь бидний дээр буужээ. Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн юм.


Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.


ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав. Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.


Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ. Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.


Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.


Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цугларалт дээр асга. Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно.


Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөр бурхдад утлага уугиулж, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлуулсан билээ. Тиймээс Миний уур хилэнг энэ газар дээр цутгах бөгөөд унтраахгүй» гэж байна” хэмээв.


Эмэгтэйд усыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой.


Гэвч Фараоны хамгаалалт нь та нарын ичгүүр болно. Египетийн сүүдэрт орогнох нь та нарын гутамшиг болно.


Би та нарын дээр үүрдийн шившигт болон үл мартагдах үүрдийн доромжлолыг тавина.


«Халдеичуудтай тулалдахаар болон Би уур, хилэндээ хядсан хүмүүсийн хүүрүүдээр тэднийг дүүргэхээр ирж байх зуур тэдний бүх хорон муугийн улмаас Би энэ хотоос Өөрийн нүүрээ нуусан билээ.


Тийм учраас Миний уур болон Миний хилэн асгарч, Иудагийн хотуудад ба Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд тэд энэ өдөр байгаа шигээ балгас болоод зэлүүд газар болсон юм.


Та нар таслагдаж, дэлхийн бүх үндэстнүүдийн дунд хараал, зэвүүцэл болохын тулд, амьдрахаар орж ирж буй Египетийн нутагт өөр бурхдад тахилууд шатаан, өөрсдийн гарын бүтээлээр юунд Намайг уурлуулна вэ?


Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.


«Би хүчит мутар болон сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч, мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна.


Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж, Өөрийн товлосон хурлын байрыг устгав. Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж, Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.


Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд хуурамч нум мэт байна. Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно. Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite