Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 41:18 - Ариун Библи 2004

18 Энэ нь халдеичуудаас болжээ. Вавилоны хааны тэр нутгийг захируулахаар томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисон тул тэд тэднээс айдаг болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Уг нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисноор тэд халдеичуудаас айх болсон тул тэгжээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 41:18
11 Referans Kwoze  

Иеремиа хараахан буцаж яваагүй байхад, —Тэгвэл Иудагийн хотуудыг хариуцуулаад Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцаж явж, түүнтэй хамт хүмүүсийн дунд үлд. Эсвэл чамд явахад зөв гэж санагдаж буй ямар ч газар уруу яв гэж хэлэв. Ингээд харуулын ахмад түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг явуулав.


та нарын айж байгаа илд та нарыг тэнд, Египетийн нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд нас барна.


Өөрсдийн эмээж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь та нарыг түүнийг гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна.


“Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй, худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ? Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?


Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд, Гедалиаг цохиж алаад, Мизпад мөн түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудыг алжээ.


Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,


Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов.


Swiv nou:

Piblisite


Piblisite