Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 40:8 - Ариун Библи 2004

8 Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд мөн маакат хүний хүү Иезаниа нар мөн тэдний эрчүүд Гедалиа уруу Мизпад ирэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 40:8
29 Referans Kwoze  

Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд,


Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.)


Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан —Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН “Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй” гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.


Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудыг болон их, бага бүх хүмүүсийг дуудаж,


Тэгэхэд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн хүмүүсийн дунд үлдэв.


Бетлехем ба Нетофагийн эрчүүд зуун наян найм,


Нетофагийн эрчүүд тавин зургаа,


Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын хаалган дээр байлдааны жагсаалаар зогсоход Зоба болон Рехобын сиричүүд мөн Тоб болон Маакагийн хүмүүс тусдаа, талд байрлав.


Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад хүмүүсийг илгээн Бет-рехобын сиричүүд болон Зобагийн сиричүүд болох хорин мянган явган цэргийг, Маакагийн хааныг нэг мянган цэргийн хамт, мөн арван хоёр мянган эрчүүдийн хамт Тобын хүмүүсийг хөлслөн авав.


Тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.


Харин Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх ахмадууд нь Иудагийн нутагт амьдрахын тулд зайлуулагдсан байсан бүх үндэстнүүдээс буцаж ирсэн Иудагийн бүхий л үлдэгсдийг буюу


Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


чи тэдэнд “Намайг Ионатаны гэр уруу тэнд үхүүлэхээр битгий буцаагаач гэсэн гуйлтаа би хаанд хэлж байсан юм” гэж хэлэх ёстой гэв.


Харин одоо, хаан эзэн минь, сонсогтун. Миний гуйлтыг өмнөө авч, би тэнд үхэхгүйн тулд намайг гүүш Ионатаны гэр уруу бүү буцаагаач гэж хэлэв.


Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв.


Эдгээр нь Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум болон Баана нартай хамт ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо бол


нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед,


Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, манахатчуудын хагас болох зоричууд болой.


Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ.


Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд, Гедалиаг цохиж алаад, Мизпад мөн түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудыг алжээ.


Вавилоны хаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдний хүмүүс болой.


маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гилон хүн Ахитофелын хөвгүүн Елиам,


Кареагийн хүү Иоханан болон талбайд байсан цэргийн бүх удирдагчид Гедалиа уруу Мизпад ирж,


түүнд —Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь Нетаниагийн хүү Ишмаелыг таны амийг авахуулахаар илгээснийг та сайн мэдэж байна уу? гэж хэлэв. Гэвч Ахикамын хүү Гедалиа тэдэнд итгэсэнгүй.


Тэгэхэд Кареагийн хүү Иоханан Мизпад Гедалиатай нууцаар ярьж, —Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Тэгээд хэн ч мэдэхгүй! Тан уруу цугларсан бүх иудейчүүд тархаж, Иудагийн үлдэгсэд устахаар тэрээр юунд таныг алах ёстой юм бэ? гэв.


Долдугаар сард хааны гэр бүлийн Елишамагийн ач, Нетаниагийн хүү болон хааны тэргүүн түшмэл Ишмаел арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд тэнд Мизпад хамтдаа талх идэж байх зуур


Нетаниагийн хүү Ишмаел болон түүнтэй хамт байсан арван хүн босож, Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон нэгнийг алав.


Харин Кареагийн хүү Иоханан болон түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадууд, Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх бузар муугийн талаар сонсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite