Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 40:15 - Ариун Библи 2004

15 Тэгэхэд Кареагийн хүү Иоханан Мизпад Гедалиатай нууцаар ярьж, —Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Тэгээд хэн ч мэдэхгүй! Тан уруу цугларсан бүх иудейчүүд тархаж, Иудагийн үлдэгсэд устахаар тэрээр юунд таныг алах ёстой юм бэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Тэгэхэд Кареагийн хүү Иоханан нь Мизпад Гедалиатай нууцаар ярьж —Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Хэнд ч мэдэгдэхгүй. Тэр юунд таныг алж, ингэснээр тан дээр цугларсан бүх иудейчүүд тархан, Иудагийн үлдэгсэд устах ёстой билээ? гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 40:15
10 Referans Kwoze  

Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж өгүүлэв.


Тэгэхэд Абишаи Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв.


мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв.


эш үзүүлэгч Иеремиад хандан —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн.


Миний майхны хүмүүс “Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?


Харин хүмүүс —Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг хайхрахгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг хайхрахгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв.


Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.


Тиймээс тэд Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд болох Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд болон маахат хүн Иезаниа нар болон тэдний хүмүүсийн хамт Гедалиа уруу Мизпад ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite