Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 4:9 - Ариун Библи 2004

9 Тэр өдөр хаан болон ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Тэр өдөр хаан ба ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 4:9
20 Referans Kwoze  

“Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө! Учир нь та нарын өдрүүдэд хэн нэгэн нь тайлбарласан ч Та нар хэзээ ч итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно” гэсэн байдаг гэлээ.


Тэгээд хот цөмлөгдөж, хэдийгээр халдеичууд хотын эргэн тойронд байсан ч гэсэн бүх дайчид зугтаж, хааны цэцэрлэгийн хажуу дахь хоёр хэрмийн хоорондох дааман хаалганы замаар дамжин шөнө хотоос гарч явав. Тэд Арабагийн замаар явжээ.


Тэгвэл чамд “Вавилоны хаан чиний эсрэг, эсвэл энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна вэ?


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.


Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан. Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.


Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.


Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.


Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина. Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.


Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, тэдний амбан захирагчид, тэдний тахилч нар, мөн тэдний эш үзүүлэгчид шившиг болов.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана.


Swiv nou:

Piblisite


Piblisite