Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 4:8 - Ариун Библи 2004

8 Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 4:8
22 Referans Kwoze  

Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,


Амарлингуй эмс ээ, чичрэгтүн. Бардам охид оо, зовогтун. Хувцсаа тайлан нүцгэлж, бэлхүүсээрээ таар ороогтун.


Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан, та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, толгой бүрийг халзан болгоно. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөд үүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.


Хүний хүү эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Уйл. “Тэр өдөр гаслантай яа.”


Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь.


Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ. Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.


Тэрээр Өөрийн зүрхний төлөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Тэр тэдний дээр шатаж буй уур, Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюу Хэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.


ЭЗЭН Мосед —Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав.


Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү? Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон, миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.


Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун. Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана.


Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээ бодож өөрсдийгөө халзан болгон, үсээ хус. Бүргэд мэт их халзан бол. Тэд та нараас салан одож цөлөгдөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite