Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 4:5 - Ариун Библи 2004

5 Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

Gade chapit la Kopi




Иеремиа 4:5
16 Referans Kwoze  

Яагаад бид тайван сууж байна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул бидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Иошуа болон Израилийн хөвгүүд тэднийг бараг үгүй болтол үй олноор нь хядаж дуусаад, тэднээс амьд гарсан цөөнх нь бэхлэлт босгосон хотдоо хүрсний дараа


Уруулдаа бүрээг ойртуул! Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.


Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамейчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн юм. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.


“Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл.


Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?


Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,


Хоёуланг нь үлээхэд бүх чуулган хурлын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой.


Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм.


Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.


Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Чуулганыг дуудан цуглуулахад болон хуаранг хөдөлгөн нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой.


Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина. Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite