Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 4:18 - Ариун Библи 2004

18 Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний бузар муу байдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Чиний зам болон үйлс чинь Эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний хилэнцэт явдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь зүрх сэтгэлийг чинь хөндсөн билээ!

Gade chapit la Kopi




Иеремиа 4:18
15 Referans Kwoze  

Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно. Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Өөрсдийнхөө тэрслүү зам болон Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.


Түүний чамайг замаар удирдан явахад чи ЭЗЭН Бурханаа орхисноор үүнийг өөртөө үйлдээгүй гэж үү?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан, та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.


Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.


Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.


Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн, ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг агуу том бузар муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.


Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.


Та нарын гэм буруу эдгээрийг эргүүлсэн бөгөөд та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.


Тэдний бузар болон тэдний гэм буруугийн дагуу Би тэдэнтэй харьцаж, Өөрийн нүүрээ тэднээс нуусан билээ»”» гэв.


Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна. Тэд Миний нүүрний өмнө байна.


Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.


Swiv nou:

Piblisite


Piblisite