Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 39:4 - Ариун Библи 2004

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав.

Gade chapit la Kopi




Иеремиа 39:4
17 Referans Kwoze  

Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж, эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй. Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.


Тэрээр урам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог батжуулан, их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв.


Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн, гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр өөрийн нүдээр газрыг харж чадахгүй.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Та нараас үлдэгсдийн хувьд бол, Би мөн дайснуудынх нь нутгууд дээр тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Хатсан навчны сэрчигнээ тэднийг үлдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэт зугтаж, тэд унах болно.


Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.


Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан, үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй.


Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.


Өөрийн ачааг өдрөөр тэднийг харж байхад нь цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь үдшээр гарч яв.


Чиний бүх захирагч хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов. Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.


Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно. Миний хувьд чи Ариел шиг байна.


Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Хэрэв чи халдеичуудын эсрэг тулалдвал, чи дийлэхгүй» гэж хэлнэ вэ?” гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite